“Дэлхийн бахархал Монгол” номын нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-11-29 11:58:44

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг дахь “Бид Монгол” ТББ-ын тэргүүн МЗЭ-ийн Дархан-Уул аймгийн салбарын гишүүн, яруу найрагч Т.Банзрагчийн туурвиж бүтээсэн “Дэлхийн бахархал Монгол” номын нээлт Дархан хотод боллоо.

Номын нээлтэд аймаг, сумын улирдлагууд, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчид, зохиолчид, төр олон нийтийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Номыг салбар болгоны судлаач, эрдэмтэд бүх 21 аймаг болон нийслэлийн аялал жуулчлал, байгаль орчины газруудын оролцоотойгоор бүтээсэн аж. Номд Монгол орны үзэсгэлэнт байгаль, аймаг болгоны бахархлуудыг өөрсдийнх зөвшөөрөл оролцоотойгоор оруулж, монгол, англи хэл болон монгол бичгээр хавсран хэвлэж, аймаг болгоны аялал жуулчлалын газруудын хаяг, холбогдох утсыг оруулжээ. Мөн үеэр номыг бүтээгч яруу найрагч Т.Банзрагчийг Дархан-Уул аймгийн дээд шагнал “Найрамдлын Дархан” тэмдгээр шагналаа. 

Холбоотой мэдээ