Федор Конюхов агаарын бөмбөлгөөр дэлхийг тойрох аялалд гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2016-07-14 14:40:14

Монголчуудын дунд морин аяллаар болон агаарын бөмбөлгөөрөө алдаршсан Оросын нэрт  аялагч Федор Конюхов энэ удаа агаарын бөмбөлгөөр дэлхийг тойрох аялалд гарлаа.

Тэрээр Австралиас  гараагаа эхэлж, улмаар хоёр 7 хоногийн дараа тэндээ эргэж ирэхээр төлөвлөжээ.

Ф.Конюхов ярихдаа, "Эхний өдөр 7  км өндөрт гарах зорилго тавьж байна. Үүнийг агаарын бөмбөлгөөр хийх нь нэлээд хэцүү. Учир нь бөмбөлөг  маш хүнд жинтэй, харин доогуур нисэхэд миний чиглэлд салхи тийм ч таатай биш байгаа юм хэмээн тайлбарлажээ.

Агаарын бөмбөлөг баруунаас зүүн рүү чиглэн явах аж.  Конюхов Австрали тивээс   Номхон далай, Өмнөд Америкийн  өмнөд хэсгийн төгсгөл, Өмнөд Африкийн БНУ,  Энэтхэгийн  далай дээгүүр ниснэ. Аялал Австралид  өндөрлөх аж. Тэрээр 5-10  км  өндөрт гарах бөгөөд аялал  33-35 мянган км-т үргэлжилнэ. 

Аладрт аялагчийн бөмбөлгийг Cameron Balloons  компани бүтээжээ. Түүнээс гадна тус компанийг  үндэслэн байгуулагч Дон Камерон 2002 онд анх бөмбөлгөөр дэлхийг тойрч дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Тэр үед  Дон Камерон хоёр 7 хоног хүрэхгүй хугацаанд аяласан. 

Агаарын бөмбөлгийн нислэгийн төв Австралийн  Нортхемд байрлаж байгаа бөгөөд төвийг Федор Конюховын хүү Оскар Конюхов удирдаж байна. Тэрээр “Бид Федортой чухамхүү Нортхемээс холбоо барьж байх бөгөөд энд эргэж ирэхэд нь угтан авна“ гэж  “РБК” уламжилжээ.

Федор Конюхов болон түүний багийнхан Халхын голын ялалтын 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд  Эрдэнэт хотын  төв талбайгаас агаарын бөмбөлөг хөөргөж, 2009 онд Улаанбаатарын төв талбайгаас Халимагийн  нийслэл Элстэй хот хүрэх морин аялал хийж байсан нь Монголчуудын сэтгэл зүрхэнд тод үлдсэн билээ.

Москва. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ