Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-11-29 18:23:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ жил бүрийн 11 дүгээр сарын 26 буюу Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн “Тангараг өргөх ёслол”-д есөн байгууллагын 31 төрийн албан хаагч ард иргэдийнхээ төлөө чин шударгаар үйлчилж, төрийн нэрийн өмнөөс ажиллана гэдгээ батлан илэрхийлж, тангараг өргөлөө. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 209 төрийн байгууллагын 6210 гаруй төрийн албан хаагч аймгийнхаа 110.0 мянга орчим хүн амд төрийн үйлчилгээг хүргэн үйлчилж байна.

Холбоотой мэдээ