Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр камержуулалтын ажлыг бүрэн шийднэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-11-30 15:02:41
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгаас УИХ-д сонгогдсон гурван гишүүн амралтын өдрүүдэд Цэцэрлэг хотод ажилласан. Энэ үеэр аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, Архангай аймагт 2022 онд улсын төсвөөс 290 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд Цагдаагийн газрын шинэ барилгын ажил төсөвт суусан тухай мэдээг өглөө.
Мөн аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр камержуулалтын ажлыг бүрэн шийдэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Цагдаагийн албан хаагчийн ур чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд бусад улс оронд мэргэжил дээшлүүлэх, туршлага судлахыг дэмжиж ажиллахаа УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлага илэрхийлжээ.
Холбоотой мэдээ