Хятадад дотоодод халдварласан 91 тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-12-01 12:58:48

БЭЭЖИН. /China Daily/. Хятадын эх газарт мягмар гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 91 тохиолдол шинээр илэрсэн нь бүгд Өвөр Монголд бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.


Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд мужийн түвшний засаг захиргааны зургаан бүс нутагт халдварын 22 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ. Харин халдварын сэжигтэй юм уу халдвараар нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.


Хятадад өдөрт илэрсэн халдварын тохиолдлууд /11 дүгээр сарын 18-наас 11 дүгээр сарын 30/


Хятадын эх газарт мягмар гаргийн байдлаар халдварын 98824 тохиолдол илэрснээс 93320 хүн эдгэрч, 4636 өвчтөн нас баржээ. Одоогоор нийт 868 хүн эмчлүүлж байгаагаас найман хүний биеийн байдал хүнд байна.


Түүнчлэн мягмар гарагт халдварын шинж тэмдэггүй 14 тохиолдол илэрсний 12 нь эх газрын гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Ингэснээр эмнэлгийн хяналтад байгаа ийм тохиолдлын нийт тоо 451-д хүрчээ.

Холбоотой мэдээ