Ихэнх сум цасан бүрхүүлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-12-02 13:21:41
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн Баянхонгор сум 9 см, Эрдэнэцогт 7 см, Галуут, Байдаг, Шаргалжуутад 4-5 см, Шинэжинст, Баянговь, Хориулт 1-2 см цасан бүрхүүлтэй байна. Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд цас нэмж орохгүй ч цаг агаар хүйтэн байхыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар 4-9м/с. 5-нд говь болон хээр талын нутгаар 10-12м/с, зарим үед 16-18м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурна.
Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, тал хээрийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, говийн нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ