Гурван зуу гаруй уртын дууг ноотолж ном болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уртын дуучин Ц.Туяацэцэг “Хуур магнайн эгшиг” ном гаргажээ. Энэ бүтээл нь уртын дууг ноотолж буулгаснаар онцлог болсныг хөгжим, урлаг судлаач, мэргэжилтнүүд онцолж байна.
Тодруулбал, 100 дуучны амьдруулсан 300 гаруй дууны ноотыг нэг дор багтааснаар монголчуудын хувьд том бүтээл, уртын дуу судлал, энэ чиглэлээр суралцдаг оюутнуудад гарын авлага болж байна гэж Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч С.Соронзонболд тэмдэглэжээ. Өмнө нь уртын дууны тухай номууд гарч байсан ч энэ бүтээл шиг уртын дууны ноотыг нь буулгаж нэг дор эмхэтгэж байгаагүй учир уртын дуучин Ц.Туяацэцэгийн гаргасан бүтээл анхдагч болж байна.
Ташрамд мэдээлэхэд, Монгол
Улсын Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад агсан 25 жил хөдөөгүүр явж,
судалгаа хийн, Монголын ардын авьяастнуудтай уулзаж, бичлэг хийсэн байдаг.
Эдгээрээс зөвхөн 80-аад уртын дууг нь ноотолж, “Талын морьтны дуу” хэмээх
ном, дөрвөн уртын дууны цомгийн хамт гаргаж байжээ.