Төрийн албаны үйл ажиллагаанд зөвлөн туслах баг Говь-Алтай аймагт ажиллаж байна

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-07 16:12:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтарсан тушаалаар томилогдсон хяналт шалгалт хийх, зөвлөн туслах ажлын баг Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Тодруулбал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба, ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдалд үнэлэлт өгөх, хяналт шалгалт хийх, зөвлөн туслах, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын баг гурван өдрийн хөтөлбөртэйгөөр ажиллаж байна.

Ажлын баг эхний өдөр төрийн албанд ажиллаж байсан ахмадуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонссон юм. Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага сайжруулах чиглэлээр цахим болон танхимын сургалт зохион байгуулж, төрийн жинхэнэ албан хаагчийг 2019-2021 онд сонгон шалгаруулж, томилсон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.


Холбоотой мэдээ