МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурал энэ сарын 20-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-16 11:49:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Гишүүдийн ээлжит бус хурал энэ сарын 20-ны өдөр болно.


Энэхүү хурлыг МҮОХ-ны 407 тоот хурлын өрөөнд танхимаар болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар болжээ. Ээлжит бус хурлаар МҮОХ-ны VIII Чуулганы товыг тогтоох бөгөөд Хараат бус сонгуулийн комиссын бүрэлдэхүүнийг хэлэлцэн батална. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны гишүүдийн ээлжит бус хурал энэ сарын 20-ны өдөр болно.


Холбоотой мэдээ