АНУ Хятадын технологийн компаниудад хориг арга хэмжээ авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ БНХАУ-ын технологийн найман компанид хориг арга хэмжээ авлаа гэж тус улсын Сангийн яам мэдэгдсэн байна.
"Цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын Хятадын компаниудын жагсаалтыг шинэчиллээ. Гадаадын хөрөнгийг хянах газрын жагсаалтад байгууллагуудыг нэмсэн" гэж Сангийн яамны цахим хуудсанд онцлон тэмдэглэжээ.
Америкчуудад үнэт цаасыг нь худалдаж авах, худалдахыг хориглодог хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуулийн этгээдүүдийн жагсаалтад Гуанжоу хотод төвтэй “Cloudwalk Technology”, өөр хэд хэдэн мужийн зургаан компани болон Кайманы арлуудад бүртгэлтэй “Yitu Ltd” компанийг нэмсэн байна.
Эдгээр найман компани нь "Хятад дахь угсаатны болон шашны цөөнхийг, тэр дундаа тус улсын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орон (ШУӨЗО) дахь уйгуруудыг” биометрийн технологи ашиглан хянахад эрх баригчдад тусалдаг гэж тус яам үзэж байгаа ажээ.