Сумдын дарга нартай цахимаар хуралдаж, үүрэг чиглэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-17 21:42:41

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ч.Чимэд өнөөдөр 19 сумын Засаг дарга нартай цахимаар холбогдож, сумдын цаг үеийн байдал, авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцан, цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өглөө. 

Мөн Улсын Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсанШуурхай бүлэг”-ийн гишүүд Увс аймагт ажилласантай холбогдуулан өгсөн үүрэг даалгавар, зөвлөмж, чиглэлийг танилцуулах, малын гоц халдварт шүлхий өвчин гарсан сумдын цаг үеийн байдлыг сонсох, "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал, вакцины 3-р тунгийн хамрагдалт зэрэг асуудлаар хуралдсан юм.

Аймгийн хэмжээнд 5 сумын 11 багийн 248 өрхийн 4200 үхэр, 11763 хонь, 1370 ямаа, нийтдээ 17333 мал шүлхий өвчнөөр өвчилсөн байна. Үүнээс 152 өрхийн 2832 үхэр, 7754 хонь, 965 ямаа, нийт 11457 малд антибиотик эмчилгээ хийснээр өвчний шинж тэмдэг арилжээ.

Сумдаар нь авч үзвэл; Өндөрхангай суманд 51 өрхийн 1165 үхэр, 5202 хонь, 15 ямаа, нийт 6382 мал, Зүүнхангай суманд 178 өрхийн 2967 үхэр, 6218 хонь, 1114 ямаа, нийт 10299 мал, Өлгий сумын Чаргат багийн 1 өрхийн 10 хонь, 15 ямаа, нийт 25 мал, Завхан сумын Айраг нуур багийн 16 өрхийн 47 үхэр, 89 хонь, 109 ямаа, нийт 322 толгой мал тус тус өвчилсөн байна.

 

Холбоотой мэдээ