“Бид мөнхийн хөршүүд” танин мэдэхүйн уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан аймгийн ЗДТГ-аас холбогдох хил, гаалийн байгууллагуудтай хамтран “Бид мөнхийн хөршүүд” фото зургийн үзэсгэлэн, Орос дууны уралдаан, ”Хамтдаа 100 жил” цахим уулзалт, “Гааль-бизнесийн түншлэл” уулзалт, спортын үйл ажиллагааг цувралаар зохион байгуулж байна.
Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс “Бид мөнхийн хөршүүд” танин мэдэхүйн уралдааныг зохион явууллаа. Хөрш орны хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус уралдаанд төр болон хувийн хэвшлийн зургаан баг оролцож, ОХУ-ын түүх, газарүй, соёл, спорт, ёс заншлын талаар мэдлэгээ сорин өрсөлдсөн юм. Нийлбэр дүнгээр;
1-р байрыг Д.Баттогтох даргатай "Союз- 39" баг
2-р байрыг С.Одгэрэл ахлагчтай "Вечная дружба" баг
3-р байрыг Ц.Буджав даргатай МХГ-ын "Мы вечные друзья" баг тус тус эзэллээ.
Ташрамд дурдахад, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт энэ сарын 20-нд аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театрт болно.