Халдварын 204 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-12-19 11:15:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 204 иргэн коронавирусээр халдварласан нь батлагджээ.


Шинээр илэрсэн тохиолдлын  дөрөв нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 122 нь Улаанбаатар хотод, 78 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 34 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.


Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй аж. Одоогоор  халдвартай 2367 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4373 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.


Холбоотой мэдээ