Сирийн асуудлаарх ээлжит хэлэлцээ эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НУР-СУЛТАН. /Kazinform/. Казахстаны нийслэл Нур-Султан хотноо Сирийн асуудлаарх ээлжит хэлэлцээ ОХУ болон Сирийн Засгийн газрын төлөөлөгчдийн уулзалтаар эхэллээ.
ОХУ-ын төлөөлөгчдийг тус улсын Ерөнхийлөгчийн Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Александр Лаврентьев, Сирийн Засгийн газрын төлөөлөгчдийг Гадаад хэргийн дэд сайд Айман Сусан тэргүүлж байна.
Сирийн асуудлаарх 17 дахь удаагийн яриа хэлэлцээ Нур-Султанд 12 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд болно. Оролцогчид Сирийн өнөөгийн нөхцөл байдал, хямрал намжсан бүсэд тайван байдлыг хадгалах асуудлуудыг, мөн Женев дэх Сирийн Үндсэн хуулийн хорооны ажлын төлөвлөгөөг хэлэлцэх төлөвтэй байна.