Сэлэнгэ аймаг 78 жилийн дараа төрсөн аваргадаа хүндэтгэл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын 21 дэх аварга, Г.Эрхэмбаярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар чимэг цол олгожээ.
Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмын хүндэт зочин 78 жилийн дараа аймагтаа Монгол Улсын аварга хэмээх эрхэм цолыг авчирсан Өсөх идэр, саруул сайжрах, vлэмж бадрах Монгол улсын аварга Гунаажавын Эрхэмбаярт аймгийн Засаг дарга С.Бүрэнбат чимэг цол хүртсэнд нь баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын начин Б.Бүрэнбаатарт өсөх идэр начин цол олгосныг Сэлэнгэ түмэнд баяртайгаар зарлан мэдээлсэн.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг