Соёолонгийн уралдааны явцад 4 хүүхэд мориноосоо унажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-17 02:50:32

Хурдан морьдын уралдааны унааж  хүүхдүүд ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй, хэвийн байгаа хэмээн аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн хэллээ.   

Сэлэнгэ аймгийн хэмжээнд судалгаагаар 435 унаач хүүхэд бүртгэгдсэн байдаг. Энэ жилийн наадмаар 150 хүүхэд 6 насны хурдан морьд унасан. Наадмын эхний өдрийн уралдаанд нэг ч хүүхэд морьноос унаж бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй. Харин наадмын хоёр дахь өдөр буюу соёолон насны морьдын уралдааны техникийн гараанаас нэг хүүхэд, уралдааны явцад 3 хүүхэд мориноосоо унажээ. Эдгээр хүүхдүүдэд газар дээр нь яаралтай эмнэлгийн тусламж хүргэсэн байна. Унаач хүүхдүүд цөм даатгалтай бөгөөд хүүхдүүдийн аюулгүй байх нөхцлийг ханган ажиллажээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг  

Холбоотой мэдээ