Залуучуудын хоккейн ДАШТ -ийг цуцлах шийдвэр гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-12-30 11:08:05

МОСКВА. /TASS/. Багуудад коронавирусний халдварын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан залуучуудын хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цуцаллаа.


Энэ шийдвэрийг Олон улсын хоккейн холбоо (IIHF) гаргасан байна. Тоглогчдын эрүүл мэнд холбооны хувьд нэн тэргүүний асуудал гэдгийг тус холбоо мэдэгдэлдээ онцолжээ.


Канадад 12 дугаар сарын 26-нд эхэлсэн тэмцээний үеэр багуудад коронавирусний халдварын тохиолдол илэрсний улмаас АНУ-Швейцарь, Чех-Финланд, ОХУ-Словак гэсэн гурван тоглолтыг цуцалж, тэмцээнийг үргэлжлүүлэх эсэх талаар холбоо зөвлөлдөхөөр болсон байна.


ДАШТ-ий тоглолтууд Канадын Эдмонтон, Ред-Дире хотуудад болсон бөгөөд нэгдүгээр сарын 6-ны шөнө дуусах ёстой байв.


Одоогийн байдлаар АНУ-ын шигшээ баг тэмцээнийг тэргүүлж байгаа аж. ОХУ-ын шигшээ баг В хэсэгт Швед, АНУ, Словак, Швейцарын багуудтай тогложээ. Эхний тойрогт Сергей Зубовын баг шведүүдэд хожигдсон (3: 6) бол хоёр дахь тойрогт Швейцарын багийг хожсон (4: 2) байна.


Холбоотой мэдээ