Тулаанч Ц.Азжаргал ээлжит тулаанаа хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шилдэг тулаанчдын нэг, Үндэсний бие хамгаалах урлагийн холбооны тамирчин Ц.Азжаргал ээлжит тулаанаа өнөөдөр хийх юм.
Тэрбээр БНСУ-ын холимог тулааны “Double G” холбоонд 120,2 кг-д өрсөлддөг юм байна. Тулаанч Ц.Азжаргалын энэ удаагийн өрсөлдөгч нь БНСУ-ын тамирчин Лий Хо Жун бөгөөд тулаан 16 цагт болно.