Монголын U23 эрэгтэй баг дэлхийн чансааны нэгд эрэмбэлэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-05 13:13:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ны 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн шинэчилсэн 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн чансаанд Монголын U23 эрэгтэй баг дэлхийн чансаанд 1 дүгээрт эрэмбэлэгджээ.


ФИБА 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн чансааны эрэмбэд 168 орон багтаж байгаагаас Монголын 23 хүртэлх насны эрэгтэй баг 1.212.317 оноотой тэргүүлсэн бол хоёрт ОХУ-ын баг /1,147,600 оноотой/, гуравт Литвийн баг /1,070,712/ эрэмбэлэгдсэн байна.



Холбоотой мэдээ