Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар жавартай хүйтэн байна.
2022 оны 01 сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хойд хэсгээр үүлэрхэг. Монгол-Алтай,
Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй,
цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж,
бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд
12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 23-28 хэм, Увс нуурын хотгор болон
Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий,
Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор болон Монгол-Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж голын
хөндий, Дорнодын тал нутгаар 13-18 хэм, цас багатай газар болон говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос
секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.
Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
2022 оны 01 дүгээр сарын 11-15 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
11-нд баруун аймгуудын
нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн
баруун болон хойд хэсгээр, 12-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын
нутгийн зарим газраар, 14-нд нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга
шуурна. Салхи 11-нд Алтайн салбар уулсаар, 13,14-нд нутгийн зарим газраар
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын
эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө
20-25 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө
24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгаар
шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө
8-13 хэм хүйтэн байна.