Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 50-д хүрэв

ОРОН НУТАГТ | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2022-01-11 14:35:55

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт өдөрт бүртгэгдэх халдварын тоо эрс нэмэгдэж 50-д хүрэв. Сүүлийн 24 цагт таван суманд 55 тохиолдол шинээр бүртгэгдсэний хамгийн олон буюу 49 нь Баруун-Урт суманд байна. Өдөрт бүртгэгдэх халдварын тоо нэмэгдсэнээр дагаад эмнэлгийн ачаалал дахин ихэсч байна.

Одоогоор халдварын улмаас ЭМБ-д 73 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эмэгтэй 7, хүүхэд 10 байгаа аж. Эмчлүүлэгсдийг биеийн байдлаар авч үзвэл хөнгөн 47, хүндэвтэр 25, хүнд нэг иргэн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Дархлаажуулалтын нэмэлт гурав дахь тунгийн хамрагдалт 58 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд дөрөв дэх тунд иргэд хараахан хамрагдаж эхлээгүй байна.

 

Холбоотой мэдээ