Ковид, шүлхий өвчин, усны халиатай холбоотой асуудлаар шийдвэр гаргав

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2022-01-12 18:07:19
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хурлаар АОК-ын 2021 оны ажлын тайланг мэдээлж, мөн ковид, шүлхий өвчин, усны халиатай холбоотой асуудлаар шийдвэр гаргав.
Аймгийн ОБГ-ын дарга, Онцгой комиссын орлогч, хурандаа Д.Эрдэнэбаатар:
-Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 12 суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчний голомт бүртгэгдээд байна. Аймгийн Онцгой комиссын гишүүд эдгээр сумдад ажиллах ба мэргэжлийн байгууллагуудыг томилж ажиллуулна.
-Аймгийн шуурхай штаб ОБГ-т байрладаг байсныг ЗДТГ-ын байранд нүүлгэн шилжүүлж, Шуурхай штабд Онцгой комиссын гишүүд, ЭМГ, ОБГ, Мал эмнэлгийн газрын мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг 24 цаг үүрэг гүйцэтгэнэ.
-Шүлхий өвчинтэй тэмцэх төлөвлөгөөг шинэчилнэ.
-Короновирусний тархалттай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, тархаж болзошгүй Омикрон хувилбарын бэлэн байдлыг хангах шийдвэрүүдийг гаргаж байна.
-Короновирусний тархалт нэмэгдэх хандлагатай байна. Удахгүй болох цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх, ААН байгууллагууд золголт хийхгүй байх, айл өрхүүд аль болох гэр бүлийн хүрээнд тэмдэглэж өнгөрүүлэх уриалгыг хэрэгжүүлэх шийдвэрүүд гарлаа.
Мөн Эрдэнэбулган сумын хэмжээнд голын голдирол дагуу усны халиа үүсч иргэд, ААН усанд автах эрсдэл үүсээд байгаа. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэбулган сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг томилсон. Энэ ажлын хэсэг усанд автаж болзошгүй айлуудын судалгааг гаргах, усны халиа үүсч байгаа шалтгаан нөхцөлийг зогсоох дэд бүтэц болон цаашид авах арга хэмжээ шийдвэрийг гаргаж ажиллана гэсэн мэдээллийг Архангайн амьдрал сонинд өгчээ.
Холбоотой мэдээ