Гурван үеийн дурсамж уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-01-13 16:13:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд гурван үеийн дурсамж уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын ахмад, дунд болон залуу үеийн төлөөлөл нийт 20 гаруй алба хаагч оролцож, ажиллаж байсан үеийн түүх, арга туршлагаа хуваалцлаа.

Тус аймагт 1934 онд Хатгал хотод Ноос угаах үйлдвэрийн гал эсэргүүцэх гэрээт харуулын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй, ГАЗ-51, ЗИС-5  гэсэн 2 автомашинтай байгуулж байжээ.

Харин өнөөдөр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар Захиргаа санхүү, Урьдчилан сэргийлэх тасаг, Мөрөн сум дахь Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги, Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар анги, Эрэн хайх аврах салбар гэсэн бүрэлдэхүүнтэйгээр аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ