Үндсэн хууль батлалцсан Ж.Гомбожав, Н.Жанцан нарын хүмүүст төрийн шагнал хүртээв

ОРОН НУТАГТ | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2022-01-13 16:19:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ардчилсан шинэ үндсэн хууль баталсны 30 жилийн ойн хүрээнд тухайн үеийн АИХ-ын депутатаар Сүхбаатар аймгаас сонгогдон ажиллах хугацаандаа шинэ үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон Н.Жанцан, Ж.Гомбожав нарын зургаан хүнд өнөөдөр Монгол Улсын төрийн цол, одон хүртээлээ.


Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, гавьяат хуульч Н.Жанцанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгов. Тэрээр ардчилсан шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулан батлалцаж, үндсэн хуулийг сахин хамгаалах цэцийн гишүүнээр дөрвөн удаа сонгогдож байжээ. Н.Жанцан нь Монгол Улсын хууль, эрхзүйн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэх үйлсэд 30 орчим жил хүчин зүтгэжээ.

Мөн тус сумын уугуул, Монгол Улсын гавьяат эдийн засагч Ж.Гомбожав Сүхбаатарын одон хүртлээ. Түүний хувьд АИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан төдийгүй 21 аймгийн дөрвийнх нь Засаг даргаар ажиллаж байсан төрийн түшээ юм. 

Үүнээс гадна Т.Ганди, Ш.Шагдарсүрэн, Ц.Товуусүрэн, Л.Хангай нарт гавьяат цол олгосон байна.  Шинэхэн төрийн шагналтнууддаа Уланбаатар хот дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөл болон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар хүндэтгэл үзүүлжээ. 

Холбоотой мэдээ