Төрийн албан хаагчийн тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-14 22:37:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо. Төрийн захиргааны 10 гаруй байгууллагын 27 албан хаагч өөрийн сурсан мэдсэнээ аймаг орон нутаг, улс эх орондоо зориулж, хууль дүрмийг чанд мөрдөн, үнэнч шударгаар ажиллахаа төр, ард түмэндээ батлан тангараглалаа.


Төрийн албан хаагч амьдралдаа нэг л удаа тангараг өргөдөг. Өөрөөр хэлбэл хүний амьдралд ганцхан тохиолддог ховорхон үйл явдлын нэг. Учир нь тангараг өргөсөн албан хаагч ямар нэг шалтгаанаар төрийн албанаас гараад, эргэн шалгалтаар орж ирсэн ч дахин тангараг өргөдөггүй. Тиймээс энэ том үүрэг хариуцлагаа ухамсарлаж, өргөсөн тангарагтаа үнэнч байх хэрэгтэй гэдгийг Сүхбаатар аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн дарга Х.Энхцэцэг захилаа.

Төрийн албаны хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор төрийн албан хаагчид ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдэнэ. Үүний дараа төрийн албаны сул орон тоонд тусгай шалгалт өгч тэнцсэн тохиолдолд тангараг өргөдөг байна.

 

Холбоотой мэдээ