БНАСАУ Япон тэнгис рүү пуужин харвалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /RIA Novosti/. БНАСАУ ямар ангиллынх нь тодорхойгүй пуужин Япон тэнгис рүү харвалаа гэж “Yonhap” агентлаг БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдэгдлээс эш татан мэдээлэв.
БНАСАУ он гарснаас хойш дөрөв дэх удаагаа пуужин туршиж байгаа юм. Тус улс өмнө нь нэгдүгээр сарын 5, 11, 14-нд пуужин харвасан. Эхний хоёр туршилтын үеэр дуунаас хурдан пуужин харвасан гэж мэдэгдсэн бол нэгдүгээр сарын 14-нд ойрын тусгалтай хоёр баллистик пуужинг төмөр замын пуужингийн цогцолбороос харвасан байна.
Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
17 минут

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
22 цаг