Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого 31 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-17 15:43:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого өмнөх оныхоос 115.9 тэрбум төгрөг буюу 31.0 хувиар нэмэгджээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр, эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого 2021 онд 489.2 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 115.9 (31.0%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 1199.5 тэрбум төгрөг болж, 779.2 тэрбум төгрөг буюу 2.9 дахин нэмэгдсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого нэмэгдэхэд ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл 388.2 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 113.6 тэрбум төгрөг буюу 41.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Энэ онд эрүүл мэндийн даатгалд давхардсан тоогоор 3.5 сая хүн даатгуулсан нь өмнөх оноос 227.6 мянга буюу 7.0 хувиар нэмэгджээ.

Энэхүү өсөлтөд шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан иргэд өмнөх оныхоос 176.9 мянга буюу 8.7 хувиар, шимтгэлийг нь ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэд 55.5 мянга буюу 5.7 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Холбоотой мэдээ