Хятадын хүн ам өнгөрсөн онд 480 мянгаар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-18 18:39:09

БЭЭЖИН /National Business Daily/. Цар тахал болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоо буурсан зэрэг олон хүчин зүйлийн улмаас Хятадад төрөлтийн тоо жил ирэх тусам буурсаар байна.


Өчигдөр тус улсын Төрийн зөвлөлийн Хэвлэлийн албанаас зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр Үндэсний Статистикийн газрын дарга Нин Жижө өнгөрсөн оны хүн амын бүтцийн талаарх мэдээллийг танилцууллаа.


Түүний мэдээлэлд дурдсанаар, 2021 онд БНХАУ-д нийтдээ 10.62 сая хүүхэд шинээр мэндэлсэн боловч цэвэр өсөлт ердөө 480 мянга байжээ. Энэ нь тус улсын хувьд бага үзүүлэлт бөгөөд үүнд ард иргэдийн хүүхэд төрүүлэх тухай ойлголт өөрчлөгдсөн, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоо буурсан, гэрлэх болон хүүхэд төрүүлэх нас хойшилсоор байгаа, цар тахлын нөлөөгөөр гэрлэлт, хүүхэд төрүүлэхээ хойш тавих зэрэг нийлмэл хүчин зүйлүүд нөлөөлжээ.  


Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Хятадын хүн амын тоо нэг хэсэгтээ 1.4 тэрбум хавьцаа байх төлөвтэй байгаа ба “гурван хүүхэд” бодлогын үр дүн аажмаар гарч ирэх аж.


Нийт төрөлтийн дунд хоёр дахь хүүхдийн эзлэх хувь 2013 онд 30 орчим хувьтай байсан бол 2021 онд 43 хувь болж нэмэгдсэн байна. 

Холбоотой мэдээ