Баян-Өлгийд коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж байна

ОРОН НУТАГТ | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-18 19:35:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллагууд сүүлийн 24 цагт 12 хүнд түргэвчилсэн, 75 иргэний хамрын арчдасын сорьцод лабораторийн шинжилгээ хийхэд 49 эерэг тохиолдол батлагдав.

Энэ нь өмнөх хоногтой харьцуулахад 28 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Тус аймгийн хувьд өнгөрсөн сарын сүүлч, энэ сарын эхээр хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэг оронтой тоонд байсан бол ийнхүү сүүлийн хоногуудад нэмэгдээд байна.

Аймгийн хэмжээнд нийт 11408 иргэн халдвар авсан. Үүний 145 нь зөөвөрлөгдсөн, 11263 нь дотоодын халдвар. Нийт өвчилсөн хүмүүсийн 11306 нь эдгэрч эмнэлгээс гарч, 9 хүн барсан байгаа.

Мөн аймгийн Ковидын эмнэлэгт 22, тусгаарлах байранд 32, гэртээ 39 иргэн тус тус эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ