Зургаан сум 2-3 см цасан бүрхүүлтэй байна

ОРОН НУТАГТ | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2022-01-19 13:00:03
Баянхонгор /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Баянхонгор аймгийн хэмжээнд хур тунадас, салхи шуургагүй, цаг агаар тогтуун байхыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн Баянхонгор, Шаргалжуут, Галуут, Шинэжинст, Байдраг суманд 2-3 см, Баянбулаг, Эхийнгол, Хориулт, Баянцагаан, Баянговь, Баянлиг, Баян-Өндөр сум 0.0-1.0 см цасан бүрхүүлтэй байна.
Энэ сарын 22, 23-нд уулархаг нутгаар ялимгүй цас орох бол нийт нутгаар энэ долоо хоногийг дуусталх хугацаанд 5-10м/с. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говь болон тал хээрийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх юм байна.
Холбоотой мэдээ