Дархлаажуулалтын дөрөвдүгээр тунд 534 иргэн хамрагджээ

ОРОН НУТАГТ | Говь-Алтай
185@montsame.mn
2022-01-19 16:41:47

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт аймгийн хэмжээнд 298 шинжилгээ хийснээс коронавирусний халдварын 154 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 36 нь хүүхэд, 118 нь насанд хүрэгч байна.

Нэгдүгээр сарын 18-ны 20:00 цагийн байдлаар коронавирусний халдварын улмаас 195 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 83, хөнгөн оноштой 105 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 17 хүн эдгэрсэн ба нийт бүртгэгдсэн тохиолдлын 13172 нь эдгэрсэн байна. 

Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39558, хоёрдугаар тунд 37408, гуравдугаар тунд 16039, дөрөвдүгээр тунд 534 иргэн хамрагджээ.


Холбоотой мэдээ