Толбо сумын төвд хатуу хучилттай авто зам тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-19 20:08:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Толбо сумын төвд улсын төсвийн 2 тэрбум 976 сая төгрөгөөр 2.31 км урттай авто замыг явган хүний зам, гэрэлтүүлгийн хамт тавина.

Бүтээн байгуулалтын ажлын тендерийг энэ сарын 18-ны өдөр зарласан байна.

Төлөвлөж буй зам нь сумын төвийн дундуур зүүн урагш чиглэн явж, ШТС-аас цааш 300 м үргэлжлэх 1113 м урттай төв зам болон энэ замаас салаалсан 5 хэсэг тосгоны гудамж замуудаас бүрдэнэ.  

Зам барихад энэ жил 1,3 тэрбум төгрөг хуваарилжээ. Харин үлдсэн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах аж. 

Холбоотой мэдээ