Коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд үйлчлэх амбулатори ажиллаж эхэллээ

ОРОН НУТАГТ | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2022-01-22 19:32:08

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд үйлчлэх амбулатори ажиллаж эхэллээ.

Онцгой комиссын шийдвэрээр аймгийн Нэгдсэн эмнэлгээс коронавирусний халдвараар өвчилсөн насанд хүрэгчид болон хүүхдийн амбулаторийг өнөөдрөөс эхлэн ажиллууллаа. Тус амбулатори нь коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд үйлчлэх бөгөөд ковидын дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэх зоорилготой юм. Тус тасаг нь өдөр бүр 09.00-15.00 цагийн хооронд ажиллана. Сүхбаатар сумын 7 дугаар багт орших “Төмөр замын клуб”-т байрлаж байгаа ажээ.

Холбоотой мэдээ