Коронавируст халдварын 1978 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас баржээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2022-01-25 11:03:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1978 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 

 

Сүүлийн 24 цагт илэрсэн "Ковид-19" халдварын  1232 нь Улаанбаатарт, 746 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 123 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.


Өнөөдрийн байдлаар 11 341 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас  936 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд  оноштой 77 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүний тоо 55 358 болж нэмэгджээ.


Өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас дөрвөн хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар манай улсад уг өвчнөөр 2025 хүн эндээд байна. 


Холбоотой мэдээ