“Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ

ДЭЛХИЙД | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2022-01-25 20:38:21

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих "Союз Восток" байгалийн хийн хоолойн төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулж дууссаныг "Газпром" мэдээллээ.


“Алексей Миллер Монгол Улсын шадар сайд С.Амарсайхантай цахим уулзалт хийж, Оросын хийг Хятадад нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутгаар дайруулан тавих төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн протоколд гарын үсэг зурлаа” гэж тус компани Telegram хуудсандаа мэдээлсэн байна. 


"Союз Восток" нь ОХУ-ын “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монголын нутгаар дайран өнгөрөх хэсэг  юм.  ТЭЗҮ-д нь зааснаар, уг хоолойн үргэлжлэх урт 962.9 км, диаметр нь 1400 мм байх бөгөөд шахуургын таван станцтай байхаар төлөвлөгдөж байна гэж "Газпром" мэдээлжээ.


 

Холбоотой мэдээ