Монголбанкны Ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилохыг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилохыг дэмжлээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул шинэ томилгоо хийхээр болсон.
Н.Баяртсайхан нь 1982-1989 онд Намын дээд сургуульд багш, 1992-2008 онд УИХ-ын гишүүн, 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2002-2014 онд Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, 2004 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ.
Байнгын хороогоор хэлэлцсэн эл асуудлаар УИХ-ын нэгдсэн хуралдаан хуралдах гэж байна.
Б.Туул