Биотехнологийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хамтран ажиллана

Монголын мэдээ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-27 09:44:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Глобал Сивик Шэйринг” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Санамж бичиг байгуулснаар эрчимжсэн мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг амжилттай хэрэгжүүлэх юм. Мөн хүнсний чанар, аюулгүй байдал, хангамж, хүртээмжийг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, биотехнологийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, таниулан сурталчлах, сургалт судалгааны ажлыг хамтран зохион байгуулах, энэ чиглэлийн байгууллагын уялдаа холбоо, үйл ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллахыг зорьж байгаа аж. 


“Глобал Сивик Шэйринг” ТББ-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын захирал Н.Батдорж “Бид 2017 оноос хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр ажиллаж байна. Энэ удаад фермерүүдэд зориулсан сургалтын төвий барилгыг барина. Мөн сүүний үйлдвэрлэлийн системийн шинэчлэлийг 3 дугаар сард хийж, 4 дүгээр сараас үйл ажиллагааг жигдрүүлнэхэмээв. 

Холбоотой мэдээ