Австрид вакцинд хамрагдаагүй хүмүүст тогтоосон хөл хориог цуцална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-01-27 12:30:10

ВЕНА. /CNN/. Австрид эмнэлгүүдийн нөхцөл байдал “тогтворжиж байгаа” тул “COVID-19”-ийн вакцинд хамрагдаагүй хүмүүст тогтоосон хөл хориог даваа гаргаас цуцална гэж тус улсын Канцлер Карл Нехаммер Twitter” хуудсаараа дамжуулан лхагва гарагт мэдэгджээ.


Өнгөрсөн оны 12 дугаар сарын 7-нд К.Нехаммер орон даяар тогтоосон хөл хориог вакцинд хамрагдаагүй хүмүүст үргэлжлүүлэн тогтооно гэдгийг мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, энэхүү арга хэмжээг хүмүүсийг халдвар авахаас, мөн эмнэлгийн ачаалал хэтрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд авчээ.


Өнгөрсөн долоо хоногт Австрийн хууль тогтоогчид 18 болон түүнээс дээш насны бүх иргэнд “COVID-19”-ийн вакцинд заавал хамрагдах шаардлага тавих хуулийн төслийг баталсан юм. Ингэснээр тус улс нь Европын орнуудаас ийм шийдвэр гаргасан анхны орон болсон байна. 

Холбоотой мэдээ