Канадын цэргийн сургагч нар Украинд 2025 он хүртэл байрлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-01-27 13:03:22

ОТТАВА. /TASS/. Канадын цэргийн сургагч нар “Unifier” ажиллагааны хүрээнд 2025 он хүртэл Украинд байрлана гэж тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо лхагва гарагт мэдэгдэв.


“Өнөөдөр (нэгдүгээр сарын 26) би “Unifier” ажиллагааг дахин гурван жилээр сунгаж байна” гэж тэрбээр хэлсэн байна. Үүнээс гадна, Украинд байрлаж буй цэргийн тоог 200-гаас 400 болгон нэмэгдүүлэхээр болжээ.


Канад улс Киевт зэвсэг үргэлжлүүлэн нийлүүлэхийн зэрэгцээ тагнуулын мэдээлэл солилцож, кибер халдлагатай тэмцэхэд дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгийг Ж.Трюдо мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, тус улсын Батлан хамгаалахын сайд Анита Ананд ойрын үед Украинд айлчилна.


Канадын эрх баригчид Украины эргэн тойронд үүссэн асуудлыг дипломат аргаар зохицуулахыг дэмжиж байгааг тэрбээр мөн мэдэгджээ.


Холбоотой мэдээ