Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал ажлаа хүлээлгэн өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-07-21 09:25:31

УИХ-ын Анхдугаар чуулганаар өчигдөр Монголбанкны ерөнхийлөгч Найдансүрэнгийн Золжаргалыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, Надмидын Баяртсайханыг түүний оронд томилох тогтоол гарсан.

Уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр тусгасан учир Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр Н.Баяртсайханд ажлаа хүлээлгэн өгч, тамга тэмдэгийг нь гардууллаа. Н.Золжаргал нь Монголбанкны ерөнхийлөгчөөр 2012 оны 9 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байсан юм. 

Харин шинэ ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь 1982 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1992 он Москва хотын Төрийн Удирдлагын академийг дүүргэсэн, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй. Тэрбээр 1982-1989 онд Намын дээд сургуульд багш, 1992-2008 онд УИХ-ын гишүүн, 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2002-2014 онд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, 2014 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ. Дэлгэрэнгүй намтартай https://mongolbank.mn/detialdirectors.aspx?id=1 энд дарж танилцана уу. 

Н.Туяа

Холбоотой мэдээ