102 зөрчлийг илрүүлэн, 3.786.000 төгрөгийн торгууль оногдуулжээ

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2022-01-27 16:21:09

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас "Сар шинэ-2022" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд эргүүлийн 24 чиглэлд 31 офицер, 39 цагдаа, 3 олон нийтийн цагдаа үүрэг гүйцэтгэж байна. Эргүүлүүд томилгооны дагуу аж ахуйн нэгж байгууллагуудаар хяналт шалгалтаар ажиллаж, төрийн болон төрийн бус 75 байгууллага, 125 иргэн, 510 тээврийн хэрэгсэл шалгаж, 102 зөрчлийг илрүүлэн, 3.786.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон байна. 68 иргэнд эрх зүйн зөвлөгөө өгчээ.

Мөн "Сар шинэ-2022" нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Камер-2022" хэсэгчилсэн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Цагдаагийн  алба хаагчид хуваарийн дагуу аж ахуйн нэгж байгууллагуудын гадна, дотно орчны камер, тусгай зөвшөөрөл, харуул хамгаалалтын ажилтнуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөн, зурагт хуудас, сэрэмжлүүлэг тараан ажиллажээ.

Холбоотой мэдээ