Хөрөнгийн биржид 1.4 сая хувьцаа арилжив

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-28 09:07:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр энгийн арилжаагаар 52 ХК-ийн 1.4 сая ширхэг хувьцааг 513.596.733.29 төгрөгөөр арилжив. Үүнээс 23 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Жидакс" (SOH+15.00%), "Хот девелопмент" (SDT+14.99%) болон "Бөөний худалдаа " ХК (BHL+12.50%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Хархорин" (HHN-13.04%), "Ариг гал" (EER-9.36%) болон "Талх чихэр" ХК (TCK-9.21%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 25,748 ширхэг нэгж эрхийг 9.7 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 195 ширхэг үнэт цаасыг 19.4 сая төгрөгөөр арилжив

ТOП-20 индекс 0.99 хувиар буурч 41324.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,792,168,072,759.32 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ