Польш Улсын Долны слёнск мужтай хамтын ажиллагаа тогтооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-28 18:15:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг Польш Улсын Долны слёнск мужтай хамтын ажиллагаа тогтоохоор ажиллаж байна.

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко Өвөрхангай аймагт ажиллаж, энэ сарын 26, 27-нд "Польшийн өдөр"-үүдийг Арвайхээр, Хархорин суманд зохион байгууллаа.

Өвөрхангай аймаг Польш Улстай найрсаг харилцаа тогтоохоор өнгөрөгч оноос эхлэн идэвх санаачилга гаргасан бөгөөд энэ хүрээнд Элчин сайд Кшыштоф Бойко гурав дахь удаагаа ирээд байна. Талууд уулзалтын үеэр Долны слёнск мужтай соёл, аялал жуулчлал, бизнес, хөдөө аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Холбоотой мэдээ