Зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байна

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2016-07-21 10:53:34

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг 09.00 цагаас товлосон ч ирц хүрэлгүй байсаар 10.30 минутад эхлэв. 

"Жанжин Сүхбаатар"-ын танхимд болж буй тус хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм.

Одоо Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байна. Уг асуудлыг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах санал гаргаж магадгүй байгаа юм. 

Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. 

Н.Туяа

Холбоотой мэдээ