Ардын багш Х.Алтанхуягийг "Алтан Очир" одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-28 19:12:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирж буй бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан өнөөдөр Ардын багш, Ази тивийн хошой аварга,  гавьяат тамирчин Х.Алтанхуягийг Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны дээд шагнал "Алтан Очир" одонгоор шагналаа.


Мөн боксын  ОУХМ Д. Батсуурь, ахмад боксчин Ж. Баатарсүрэн, ОУХМ. Н. Цэнд-Аюуш нарыг "Олимпын алдар" одонгоор тус тус шагнасныг МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, хөдөлмөрийн баатар, олимпын аварга, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган болон МБХ-ны УЗ-ийн гишүүн, гавьяат тамирчин Г.Батбилэг нар гардуулж баяр хүргэв.

Холбоотой мэдээ