Ши Жиньпин: Хятад улс Олимпын наадмыг зохион байгуулахад бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-02-03 11:13:00

БЭЭЖИН. /TASS/. Хятад улс 2022 оны өвлийн Олимпын наадмыг Бээжинд зохион байгуулахад бүрэн бэлэн бөгөөд наадмыг аюулгүй зохион байгуулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэж тус улсын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Олон улсын олимпын хорооны хуралдааны үеэр мэдэгдэв.


"Бээжин 2022" олимпын наадам маргааш орой нээлтээ хийнэ. Бүх дэлхий Хятад улс руу харцаа хандуулна, манай улс бэлэн байна. Олимпын наадмыг хурц содон, гайхалтай болгохын тулд бид бүхнийг хийх болно" гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.


"Орчин үеийн дэлхий ертөнц томоохон өөрчлөлт, зуун жилийн анхны цар тахлын нөлөөн дор хүн төрөлхтний гүн гүнзгий өөрчлөлт, ноцтой сорилтуудын эрин үе рүү орж байна" гэж Ши Жиньпин онцлон тэмдэглэсэн байна.  


“Бид Олимпын үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө байна. Өвлийн олимпын наадамд бэлтгэж, зохион байгуулснаар бид Хятадын 300 сая хүнийг өвлийн спортод амжилттай татан оролцууллаа. Бид мөн бүс нутгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, шинэлэг шийдэл, Хятадын ард түмний амьжиргааны түвшинг сайжруулахад дэмжлэг үзүүллээ" гэж Ши Жиньпин нэмж хэлжээ.


Өвлийн олимпын наадам Хятад улсын нийслэл Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд болно.


Холбоотой мэдээ