БНХАУ-ын хөл бөмбөгийн эмэгтэй баг Азийн аварга болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-07 16:06:22

БЭЭЖИН. /CCTV/. Энэтхэгт зохион байгуулагдаж буй эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн Азийн цомын тэмцээнд БНХАУ-ын баг БНСУ-ын багийг 3:2-ын харьцаатайгаар хожиж, 16 жилийн дараа аваргын цомыг дахин хүртлээ.


Тоглолтын эхний хагаст БНХАУ-ын баг 2:0-ын харьцаатайгаар хожигдож байсан ч хоёрдугаар хагаст гайхалтай тоглолтыг үзүүлж, 3 гоол оруулснаар ийнхүү Азийн аварга болсон байна.


Багийн ахлах дасгалжуулагч Шүй Чинся тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа, “аварга болсондоо маш их баяртай байна. Ялангуяа хожигдож байх үед манай тамирчид тууштай тэмцэж, хүнд цаг үед өөрийгөө ялан дийлж, өрсөлдөгчөө буулган авч чадсан” гэж дурдсан байна.

Холбоотой мэдээ