Япон улс нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг зогсоох арга хэмжээг санхүүжүүлэх сан байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-02-08 14:36:30

ТОКИО. /Kyodo/. Японы Засгийн газар үйлдвэрээс агаар мандалд хаягдаж буй нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг үе шаттайгаар зогсоох арга хэмжээг санхүүжүүлэх сан байгуулахад чиглэсэн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг мягмар гарагт баталжээ.


Эрх баригчид 20 тэрбум иений /174 сая орчим ам.доллар/ хөрөнгө оруулах энэхүү сан нь 2022 оны намраас үйл ажиллагаагаа эхлүүлэх ёстой. Хувийн хөрөнгө оруулалт татах замаар сангийн хөрөнгийг 100 тэрбум иенд /867 сая гаруй ам.доллар/ хүргэхээр төлөвлөж байна гэж “Kyodo” агентлаг мэдээлжээ. Тус сангаас сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хог хаягдлыг үр ашигтай дахин боловсруулах технологи нэвтрүүлэх, нүүрстөрөгчийн давхар ислийг шингээдэг ойн талбайг хамгаалах, нэмэгдүүлэх төрөл бүрийн төслүүдийг санхүүжүүлэх юм.  


Японы Засгийн газар агаар мандалд автомашин болон үйлдвэрлэлээс хаягдаж буй нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 2050 он гэхэд бүрэн зогсоохоор төлөвлөжээ. 


 

Холбоотой мэдээ