Эмэгтэйчүүдэд зориулсан анхан шатны шүүгчийн сургалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-09 10:54:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Шүүгчийн хэлтсээс эмэгтэйчүүдэд зориулсан анхан шатны шүүгчийн 2022 оны анхны сургалтыг зохион байгуулахаар болжээ.

 

Охид эмэгтэйчүүд дуртай спорттойгоо илүү ойртож, шинэ талбарт өөрийгөө нээн харуулах, шинэ баг хамт олонтой, нэмэлт орлоготой болох боломжийг МХБХ-ноос олгож байна.

 

Сургалтад хамрагдагч охид, эмэгтэйчүүд бие бялдрын зөв хөгжилтэй байх шаардлагатай бөгөөд зөвхөн тэдэнд зориулсан программын дагуу явагдах юм байна.

 

Уг сургалт нь 2022 оны 02 дугаар 17-21-нд танхимаар явагдах бөгөөд бүртгэл 2 дугаар сарын 16-ны өдрийн 18.00 цагт дуусна.

Холбоотой мэдээ