МАН-ын Удирдах зөвлөл сайд нарыг тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-07-21 21:05:06

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлэх сайд нарт нэр дэвшигчдийг тодруулав. 

УИХ-ын үдээс хойших нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсан. Шинэ Засгийн газар энэ дагуу 13 яам, 16 сайд, 13 дэд сайдтай ажиллахаар болсон юм.

Чуулганы дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сайд нарын асуудлыг хэлэлцэн нэрсийг тодруулав. Дараа нь УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж нэрсийг хэлэлцлээ.

Ингээд сайд нарт нэр дэвшигчдийг танилцуулж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд - Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын Шадар сайд - У.ХҮРЭЛСҮХ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ж.МӨНХБАТ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.ОЮУНХОРОЛ

Гадаад харилцааны сайд - Ц.МӨНХ-ОРГИЛ

Сангийн сайд - Б.ЧОЙЖИЛСҮРЭН

Хууль зүй, дотоод хэргийн сайд -  С.БЯМБАЦОГТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - Н.НОМТОЙБАЯР

Батлан хамгаалахын сайд - Б.БАТ-ЭРДЭНЭ

Барилга, хот байгуулалтын сайд -  Г.ӨНӨРБОЛОР 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Ж.БАТСУУРЬ

Зам, тээврийн сайд - Д.ГАНБАТ 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Ц.ДАШДОРЖ 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Ц.АНАНДБАЗАР 

Эрчим хүчний сайд - Д.ЦЭНГЭЛ

Эрүүл мэндийн сайд - Ж.ЦОЛМОН 

Дээрх сайд нарыг одоо Төрийн байгуулалтын байнгын хороогоор, дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэх юм. 

Н.Гантуяа

Холбоотой мэдээ